images

Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-30


   Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь баяр наадмын тов, хурдан морины бүсийн уралдаан байв. Тухайлбал, Булган аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 7-8, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд, Орхон аймгийн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо. Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Орхон аймгийн Засаг дарга нарт даалгажээ. Энэ онд Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.